Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2334

Бугант тосгоны түүх

         Анх 1926 онд хонгорын аманд Ерөөгийн модон завод нэртэйгээр 3 гэр 18 ажилтантайгаар анх үүсгэн байгуулагдаж хүн ам суурьшиж суурь нь тавигдсан байна.  Модны үйлдвэр нь нөөцөө даган хонгорын ам, ходоод, Бугант гэсэн газруудад шилжин байрлаж засаг захиргааны нэгжийн хувьд 1936 онд сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Ерөө хороо нэртэй болсон.

Мод бэлтгэлийн аж ахуйн дарга нь Ерөө хорооны АДХГЗ-ны даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 1977 онд Ерөө хорооны удирдлага нь тусдаа орон тоогоор бие даан ажиллах болсон.

1991 онд Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөө сумын 3-р баг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Бугант тосгон болсон байна.

Одоо Бугант тосгон нь 3114 хүн амтай 857 өрхтэй Улаанбаатар хотоос 420 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 168 км, сумын төвөөс 70 км алслагдсан баг юм.

Бугант тосгонд Захирагчийн алба, 12 жилийн ЕББДСургууль , 19-р цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, Цагдаагын хэсэг, зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудад 121 албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ хаан банк, төрийн банкны салбар, эмийн сан, Петровис ШТС, Эрчим хүчний салбар зэрэг байгууллагууд байгаагаас гадна модны мэргэжлийн 8 кампани, ойн сан гэрээгээр эзэмших 10 нөхөрлөл, ахмадын хороо, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл ажиллаж байна. Мөн талх нарийн боовны цех, цайны газар, худалдаа үйлчилгээний 60 –аад цэг салбар ажиллаж байна. Үүрэн телефоны Мобиком, скайтел, юнителийн сүлжээ орон нутагт нэвтрүүлэн ашиглаж байна. Тус тосгонд хал урианхай, дөрвөд, буриад, казак баяд, тува, захчин, дархад, өөлд гм үндэстэн ястан ажиллаж амьдарч байна.

Тосгоны ойролцоох нутан дэвсгэрт эмийн ургамал болох Таван салаа, алтантовч, сөд, анис, язгуу, туйплан, цагаан төмс, улаан төмс, эгэл бавран зэрэг ургамал ургадаг.  Ой модны хувьд нарс , хус , жодоо , улиас ургадаг самар жимс мөөг элбэгтэй буга гөрөөс хандгай баавгай зэрэг амьтадтай.

 

 

Ой модны яамны харъяа МБАА-н хамт олны дундаас :

  • Жамбын Чулуунбаатар- 1961 онд МУ-н Хөдөлмөрийн баатар цол \ Мод бэлтгэлийн байгууллагын анхны хөдөлмөрийн баатар\
  • Тракторчин Балдангийн Дашзэвэг нь 1971 онд МУ-н Хөдөлмөрийн баатар цол тэмдэг
  • Жолооч Лэгдэнгийн Чангас 1984 онд Ойн гавъяат тээвэрчин цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.
  • 2011 онд Гавъяат эмч Сахъяабазар
  • 2014 онд О.Алтанцэцэг Гавъяат ойжуулагч цол тэмдэгээр шагнагдаж байсан.

 Спортын замнал

Үндэсний сурын спортоор

Ж. Гүнбадрал 1974  Ардын хувьсгалын 53 жилийн ойн үндэсний их баяр наадамд түрүүлж МУ-н мэргэн цол хүртсэн

Ж.Гүнтогтох  1978 Ардын хувьсгалын 57 жилийн ойн үндэсний их баяр наадамд түрүүлж МУ-н мэргэн цол хүртсэн                   

Сурын спортын мастерууд

 Ж. Гүнбадрал, Ж.Гүнтогтох, Ц.Хасбаатар, Д.Эрдэнэчулуун, В.Цэвээнжав нарыг дурдахад таатай байна.

 Хоккей спорт

Бугант тосгон эрт дээр зеээс хоккейн спортын түүхэн замналтай билээ

 2014 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд тзрззлж Улсын аварга болсон.

Насанд хүрэгчдийн 2013.2014 оны аймгийн аварга болсон.

Өсвөр үеийн  хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнд Улсын аваргын цомыг  1993,1994,1995 онд 3 жил дараалан авч үүрд хадгалах эрхтэй болсон. 1996 онд Улсын аваргын мөнгө, 1997, 2015 онуудад хүрэл медаль, хүртэж байсан

 

Вольбол 

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Өсвөр, Залуучууд, насанд хүрэгчдийн баг 16 удаа түрүүлж байсан .

Монгол улсын ууган Спортын Мастер Ш.Жамъяншарав

Жанчиг, Ш.Чойжил, С.Эрдэнэцэцэг, Х.Цэвээнпүрэв, Х.Цэвээнравдан, Ч.Алтангэрэл, Б.Батжаргал нар Бугант тосгоноос төрсөн алдартнууд. Мөн 24  Вольболын Спортын дэд мастер төрсөн түүхтэй

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ