Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

БУГАНТ ТОСГОНЫ 2-Р ЦЭЦЭРЛЭГ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 113

Манай цэцэрлэг анх 1962 онд Ерөөгийн модон заводыг түшиглэн  байгуулагдаж байсан түүхтэй . 2022-2023 оны хичээлийн жилд  8 бүлэгт 249 хүүхдийг хүлээн авч 39 багш ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын үйл ажилагааг явуулж байна.  Мэргэжлийн багшийн хангалт 90% , мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь – 55% -тай байна.

Хичээлийн 2 байртай.  Цэцэрлэгийн 1-р байранд 3 бүлэгт  100 хүүхэд , 2-р байранд 5 бүлэгт 150 хүүхэд сурч хөгжиж байна.

       

 

2022-2023 оны хичээлийн жилд манай хамт олон :

  • Цэцэрлэгийн насны бүх хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж , СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх
  • Багш бүр хичээл , сургалтын үйл ажиллагааг заах аргын нэгдэл , багаар хамтран оновчтой төлөвлөн бэлтгэлийг хангаж , суралцахуйн зорилтыг хэрэгжүүлж , ээлжит хичээл бүрийг хүүхдийн ялгаатай байдал хэрэгцээ сонирхлыг харгалзан , адил тэгш оролцоотойгоор үр өгөөжтэй зохион байгуулах
  • Багш ажлын байрандаа мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх , заах арга зүй , ур чадвараа хөгжүүлэн , мэргэжил арга зүйгээ дээшлүүлэх
  • Хүүхдийн сурлага , хүмүүжил хөгжил , төлөвшил хамгааллын асуудлаар эцэг эх ,асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж , тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж , хүүхдийн хөгжил төлөвшилд тодорхой ахиц гаргах
  • Цэцэрлэгийн орчныг аюулгүй байдлын стандарт , шаардлагад нийцүүлэх , болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж , дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмолжуулна.
  • Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй халдвар хамгааллын дүрмийг мөрдөн ажиллаж бага насны хүүхэд халдварт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэн ажиллана зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

2022 оны 8 дугаар сард Цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд байгууллагын засвар үйлчилгээ , бага насны хүүхдийн сурч , хөгжих ая таатай орчин бүрдүүлэхэд тохижилтын  олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

                       

 

 

                           

 

Чадварлаг – багш хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтанд хамруулан ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ