Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЕРӨӨ СУМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ, ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 116

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд 1972 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНМАУ–ын СНЗ-ын 56 тоот тогтоолоор доорхи орон тоотойгоор Цагдан сэргийлэх анги байгуулагдсан юм.                                                                                                                                                             Анхны даргаар нь цагдаагийн хошууч Г.Хандаа, Эрүүгийн төлөөлөгчөөр бага дэслэгч Д.Сүхбаатар, Сэргийлэн хамгаалах байцаагч бага дэслэгч А.Ёндонжунай, Мөрдөн байцаагчаар Содномцог нар тус тус ажиллаж байсан.

       Автын байцаагчаар цагдаагийн ахмад Н.Лхагва, нарийн бичгийн даргаар нь Үржин, цагдаагаар Д.Бямбацогт, Д.Мягмар нар 1972 оны 05 дугаар сард ирж анх Ходоод хэсэг, Бугантад үйл ажиллагаагаа явуулж тус тосгонд гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам сахиулах урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн.

        Бугант тосгоны Ходоод гэх газарт Хөдөлмөр хүмүүжил, архины албадан эмчилгээний газар байрлаж байсан.

        Ардын армийн 017-р анги тосгоны барилга байгууламжийг барьж  байсан.

        Мөн 1973 онд Толгойтын алтны уурхай ашиглалтанд орж Оросын цэргийн анги Ерөө голын гүүр барих бусад байгууламжийг барихад оролцож байсан.

         Мөн Хилийн цэргийн ангийн салбар Толгойтын алтны үйлдвэрийн харуул хамгаалалтыг гүйцэтгэж  ажиллаж байсан.

         1974 онд Монголын анхны алтны шороон орд ашиглалтанд орж алт хамгаалах тусгай салааг тус ангийн харъяанд 17 цагдаагийн алба хаагчид бий болгосон. Тус ангийн даргаар 1972-1975 онд цагдаагийн хошууч Г.Хандаа, 1975-1979 онд цагдаагийн хошууч Д.Цэдэн, 1979-1985 онд цагдаагийн хошууч Ц.Чойжамц, 1985-1987 онд цагдаагийн ахмад Д.Нарандэлгэр, 1987-1990 онд цагдаагийн хошууч н.Саадэлэг, 1990-1991 онд Б.Эрдэнэсамбуу, 1991-1993 онд ахлах дэслэгч Д.Буяанжаргал нар тус тус ажиллаж байсан.

          Хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч О.Мөнхбаатар, цагдаагийн дэслэгч Н.Оюунзориг, ахлах ахлагч Б.Ганболд, цагдаагийн хошууч Д.Оргилболд нар ажиллаж байсан бол одоо цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганзориг ажиллаж байна.

          Энэ хугацаанд Эрүүгийн төлөөлөгчөөр бага дэслэгч Н.Буянаа, ахлах дэслэгч Н.Цогоо, ахмад Догсом, ахлах дэслэгч П.Батсүх нар

           Эдийн засгийн төлөөлөгчөөр дэслэгч Н.Владимар, дэслэгч Н.Эрдэнэболд, бага дэслэгч Д.Баярсайхан, ахлах дэслэгч Н.Буянжаргал нар

            Хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэбаатар, цагдаагийн хошууч Я.Балжинням /2009-2013 он/, цагдаагийн ахмад Б.Нармандах /2013-2017 он/, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болдбаатар /2017-2018 он/, цагдаагийн ахмад К.Эрдэнэбилэг /2014-2018 он/, цагдаагийн ахмад Л.Мөнхзул /2018-2021 он/, цагдаагийн ахмад Ш.Энхбаатах /2018-2022 он/, 2022 оноос Ерөө сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч Т.Мөнхбат, Бугант тосгоны хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч П.Ариунболд нар тус тус ажиллаж байна.

          Ерөө сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар цагдаагийн дэслэгч А.Амартүвшин /2020-2022 он/, Бугант тосгоны экологийн асуудал хариуцсан байцаагаачаар цагдаагийн дэслэгч Ц.Жавхланбаатар /2020-2021 он/, одоо экологийн асуудал хариуцсан байцаагчаар цагдаагийн ахмад М.Билгүүн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Энхболд, цагдаагийн дэслэгч Б.Баясгалан, Б.Баярмагнай нар ажиллаж байна.

            Мөрдөн байцаагчаар цагдаагийн ахмад Д.Цэвээннамжил, цагдаагийн ахмад Санжаасүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Доржсүрэн, цагдаагийн ахмад Баярсайхан, цагдаагийн ахмад Б.Ганхуяг, цагдаагийн ахлах дэслэгч Т.Гэрэлт-Од, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэн нар ажиллаж байсан бол одоо цагдаагийн дэслэгч Г.Ринчэнпүрэв ажиллаж байна.

           Эрүүлжүүлэх байрны эмчээр цагдаагийн ахлах дэслэгч Сэдэдсүрэн, бага дэслэгч Т.Болд, Сэргийлэн хамгаалах байцаагчаар цагдаагийн  А.Ёндонжунай Гэрээт хамгаалах салаан даргаар цагдаагийн ахлагч Нямхүү, цагдаагийн ахмад Шинжээ, ахмад С.Мандах нарийн бичгийн даргаар ахлагч Үржин, ахлагч Тунгалаг, Урансайхан, Мөнхцэцэг нар, үйлчлэгчээр  Бадарч,   Бадамсүрэн нар ажиллаж байв.

           Цагдаагаар цагдаагийн ахлах ахлагч Ж.Жаргалсайхан /1987-2011 он/, цагдаагийн ахлагч Б.Ганзориг /2007-2011 он/, цагдаагийн ахлагч Т.Мөнхбат /2007-2010 он/, цагдаагийн ахлах  ахлагч Г.Баярмагнай /2008-2013 он/, цагдаагийн ахлагч Э.Хашбат /2011-2013 он/, цагдаагийн ахлагч М.Эрдэнэбаатар /2011-2012 он/, цагдаагийн ахлах ахлагч Д.Баярмөнх /2012-2013 он/, цагдаагийн ахлах ахлагч Ю.Баяржаргал /2013-2014 он/, цагдаагийн ахлах ахлагч Д.Баярсайхан /2013-2014 он/, цагдаагийн дэд ахлагч Ш.Хүдэрбаатар /2021-2022 он/, цагдаагийн ахлах ахлагч А.Гэрэлцогт, Э.Мөнхбаяр нар тус ажиллаж байсан.

            Тус анги нь 1991 онд татан буугдаж 1 хэсгийн төлөөлөгч, 4-н цагдаагийн орон тоотойгоор Цагдаагийн хэсэг болсон байна.

          Ерөө сумын цагдаагийн хэсэг нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/135 дугаар тушаалаар “Ерөө сумын цагдаагийн тасаг” болгон өөрчилж, офицер -9, цагдаа -5 нийт 14 алба хаагчийн бүтэц, орон тоотойгоор гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.                

Ерөө сумын цагдаагийн хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Болд, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнгөнхундага, цагдаагийн хошууч Б.Ганболд нар ажиллаж байсан бол 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс цагдаагийн ахмад Б.Батзаяа одоог хүртэл хэсэг, тасгийн даргаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Ерөө сумын цагдаагийн тасагт экологийн асуудал хариуцсан байцаагчаар цагдаагийн ахмад М.Билгүүн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Энхболд, цагдаагийн дэслэгч Б.Баясгалан, Б.Баярмагнай, хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч П.Ариунболд, Т.Мөнхбат, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ринчэнпүрэв, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганзориг, тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Батболд, цагдаагийн дэд ахлагч Н.Гантулга, М.Ганхуяг, Д.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ