Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Модны мэргэжлийн байгууллагуудын хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудам, талбайд камержуулалт хийн Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн: 10 сарын өмнө Үзсэн: 465
Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт мод бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, захирал нартай энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил өнөөгийн нөхцөл байдал мөн Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн нийтлэг үүргийн талаар Ерөө сумын цагдаагийн тасгийн алба хаагчид яриа таниулга хийж ажилласан. Арга хэмжээний үеэр тус тосгонд мод бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, захирал нар Бугант тосгоны гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн эзэмшлийн зам талбайд хяналтын камер байдаггүй тэгэхээр бид нар сайн дурын үндсэн дээр нийтийн эзэмшлийн зам талбайд хяналтын камер өөрсдийн хөрөнгөөр тавьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгье гэсэн санал гарган өнөөдөр МУ-ын MNS 2019:6423 стандартын шаардлага хангасан 12.893.500 төгрөгний өртөг бүхий 7 чиглэлд 19 хяналтын камер /чигийн 16, 360 градус эргэдэг 3/ тавьж суурилуулан, Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ