Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

19-р цэцэрлэг

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1365

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 19-р цэцэрлэгийн танилцуулга

Манай цэцэрлэг анх 1962 онд Ерөөгийн модон заводыг түшиглэн  байгуулагдаж байсан түүхтэй . Одоо : Эрхлэгч   -1, Арга зүйч -1, Бүлгийн багш -8, Туслах багш -8, Эмч -1, Нярав -1,  Тогооч -3,  Үйлчлэгч -1, Галч -4 , Сахиул -1 гэсэн орон тоотойгоор сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг явуулж байна.   Багш ажилчдын  90%- нь 21-35 насны залуучууд ажиллаж байна . Мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90%-тай байна.

Бидний дунд :

Боловсрол судлалын магистр -1

Сэлэнгэ аймгийн бүтээлч багш -1

БТА –3

СТА -1

Мэргэжлийн “Заах аргач” зэрэгтэй багш - 5  ажиллаж байна.

                                    2017-2018 хичээлийн жилд :

                Хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлж , суралцах сонирхолтой зөв дадал хэвшилтэй, эрүүл чийрэг бие бялдартай  хүүхдийг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж  байна.   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр нь хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болж шинэчлэгдсэнээр манай хамт олон сургалтын орчинг эцэг эхчүүдийн хамтаар тохижуулан бага насны хүүхдийн хөгжих ая таатай орчинг стандартын дагуу тохижуулан ажиллаж байна. Багш нарыг мэргэжлийн сургалт семинаруудад  хамруулж мэдлэг боловсролыг  дээшлүүлэх   ажлыг  төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулж ирлээ. 2017 онд  аймаг бүс үндсэний сургалтуудад  давхардсан тоогоор   28      багшийг хамруулсан ба  туслах багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд 5 туслах багшийг хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүлсэн. Багш хөгжлийн төвийг сүүлийн үеийн тоног төхөөрөмж , техник хэрэгслээр тохижуулан багш ажилчдын мэдлэг  боловсролыг дээшлүүлэх ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна  Цэцэрлэгийн хүүхдийн 80%-ийг дугуйланд хамруулан авъяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Бидний амжилт:

Бугант тосгоны 2010 , 2014 , 2017 оны ,, Тэргүүний хамт олон ,,

Ерөө бүсийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохиогддог урлаг спортын бага наадмын 2015 ,2016,2017 оны шилжин явах цомын эзэн

Бугант тосгоны 2014,2017 оны ,, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага ,,

Сэлэнгэ аймгийн МХГ-ын үзлэг шалгалтаар 2 удаа хангалттай сайн үнэлгээ авч ,  бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

Сэлэнгэ амйгийн ,, Залуу багш нарын манлайлал ,, ур авъяасын уралдаанд багш О.Ганчимэг амжилттай оролцсон .

Сэлэнгэ  аймгийн багш нарын дунд зохиогддог ,, Сайн үйл ажиллагаа – Ур чадварын уралдаан ,, -д  багш Б.Болор амжилттай оролцсон.

Ерөө бүсийн цэцэрлэгүүдийн дунд зохион явуулсан ,, Ногоон гэрэл – Цагаан шугам ,, замын хөдөлгөөний тэмцээнд Зохицуулагч багийн 12 хүүхэд амжилттай сайн оролцож 3-р байр буюу хүрэл медалийн эзэд болсон.

Сүүлд нэмэгдсэн мэдээ