Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

"Дэлхийн Зөн" ОУБ Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрөөс Бугант тосгоны өрхүүдэд гуравдах ээлжийн хүнсний тусламжаа үзүүллээ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1369

Улс орон даяар COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэхээр хамтран тэмцэж буй энэ онцгой нөхцөлд ‘’Дэлхийн Зөн‘’ Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр,  Захирагчийн албатай  хамтран 3-дах ээлжийн хүнс тэжээлийн тусламжийг тосгоны 33 өрхөд  үзүүлэн ажиллалаа.   Одоогийн байдлаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1-р бүлгийн түвшинд   үнэлэгдсэн, "дэлхийн зөн" ОУБ-д бүртгэлтэй хүүхэдтэй  тосгоны  73 өрхөд хүнсний тусламж үзүүлээд байна.

‘’Дэлхийн Зөн‘’ Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөрийн хамт олондоо тосгоны нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ