Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

ЕРӨӨ БҮСИЙН АХМАДУУДЫН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 249

Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн ахмадуудын дундах урлаг спортын нөхөрсөг уулзалт өдөрлөгийг 2022.04.27, 28-ны өдрүүдэд Бугант тосгонд амжилттай зохион байгууллаа. Энэхүү нөхөрсөг уулзалт өдөрлөгт маань Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Оюунцэцэг даргатай Ерөө сумын ахмадын хорооны хамт олон, Отгончимэг даргатай Жавхлант сумын ахмадын хорооны хамт олон, Ононтуул даргатай Хүдэр сумын ахмадын хорооны хамт олон, Д. Рэгзэд даргатай Бугант тосгоны ахмадын хорооны хамт олон болон тосгоны нийт ахмадууд хамтдаа урлаг, спортын арга хэмжээнд идэвхи зүтгэл гарган оролцлоо. Шатар, дартс, теннис, софтволейвол зэрэг спортын тэмцээн зохион явуулснаас нийлбэр дүнгээр Ононтуул даргатай Хүдэр сумын ахмадын баг 1-р байр, Оюунчимэг даргатай Ерөө сумын ахмадууд 2-р байр, Отгончимэг даргатай Жавхлант сумын ахмадууд 3-р байруудыг тус тус эзлэж авъяас чадвар, авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулсан өдөрлөг боллоо. 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ