Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД 05 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД 08:00-17:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 352
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог сум, агентлагийн удирдлагуудтай шуурхай хурал зохион байгуулж цаг үеийн асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн удирдлагууд танхимаар, 17 сумын удирдлагууд цахимаар оролцлоо.
Хурлын эхэнд аймаг, орон нутгийнхаа онцлогийг харгалзан, хаврын тариалалт, мал төллөлт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад албан хаагчдын оролцоог бүрдүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах үүднээс аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 08:00-17:00, цайны цагийг 12:00-13:00 байхаар шийдвэрлэснийг танилцууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ