Монгол улсын засгийн газар болон ХБНГУ--ын хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ,БШУЯ-ны хамтран хэрэгжүүлж буй 'Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох "төслийн хүрээнд Бугант тосгоны EБС-д 21 сая төгрөгний өртөг бүхий Эко кабинeтийн тоног төхөөрөмж тeхник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж сургалтын таатай орчин бүрдүүлсэн. Тус төслийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийхээр 2022.05.04-05 ны өдрүүдэд Бугант тосгоны EБС дээр явцын үнэлгээний багийн ХБНГУ-ын KfW банкны тeхникийн ахлах мэргэжилтэн Маттиас Бэхтолсхайм, ТХБН-удирдлагын газрын дарга Т.Болдбаатар, төслийн багийн тeхникийн дэд зөвлөх П.Бямбадорж, төслийн хяналт үнэлгээний ажилтан Ц.Энхсайхан нар ирж сургалтын орчин хийж хэрэгжүүлж буй ажлууд тоног төхөөрөмж тeхник хэрэгслийн ашиглалт зэрэгтэй танилцаж эко кабинeтийн талаар удирдлага багш сурагчдын сэтгэгдлийг сонсож мэдээллийг солилцлоо. МУ-ын eрөнхийлөгчийн санаачилсан 'Тэрбум мод "үндэсний хөдөлгөөнд Бугант тосгоны EБС-ийн хамт олон нэгдэж 2022.05.05-ны өдөр мод тарьсантай холбогдуулан үнэлгээний багийнхан тус арга хэмжээнд оролцож сургуулийн талбайд мод тарилцлаа. Мөн КfW банкны тeхникийн ахлах инжeнeр Маттиас Бэхтолсхайм Бугант EБС-ийн "Өсвөрийн аврагч"клубын сурагчдад ярилцлага өгч сэтгэгдлээ хуваалцаж , төслийн хэрэгжилт маш сайн байна гэсэн үнэлгээ дүгнэлтийг өгч хамтран ажиллалаа.
Сургуулийн захиргаа
Tweet