Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

БУГАНТ ТОСГОНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 160

2022,05,04-нд Төрийн албан хаагчдын "Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн алба" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тосгоны 136 төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг  орон нутагт хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Ерөө сумын ИТХ-ын дарга Э.Ариунбат, Ерөө сумын засаг дарга Б.Сэргэлэн,  засаг даргын орлогч Л.Болормаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Ууганбаяр нар оролцож цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээ мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Зөвлөгөөнийн үеэр төрийн албан хаагчдад ажил төлөвлөлт- цаг ашиглалт сургалт, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын талаар сургалт мэдээлэлүүд өгөгдлөө. Мөн төрийн албанд олон жил бүтээлтэй ажиллаж байгаа  дараах албан хаагчдад шагнал гардууллаа. Үүнд: Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр ЭМТөвийн вакцинатор Ц.Мөнхзаяа, Ерөө сумын засаг даргын жуух бичгээр ЭМТөвийн лобарант Д.Эрдэнэтуул, 2-р цэцэрлэгийн тогооч Т.Цэдэниш, ЕБС-ын багш Ж.Байгалмаа, Захирагчийн албаны төсвийн мэргэжилтэн Т.Туул,  Ерөө сумын хүндэт өргөмжлөлөөр Соёлын төвийн номын санч Т.Мөнгөнчимэг, Цагдаагийн хэсгийн цагдаа ахлагч М.Ганхуяг,  Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойн медалиар Цагдаагийн хэсгийн цагдаа дэд ахлагч Амарбаясгалан нар тус тус шагналаа. захирагчийн алба 4-р сарын шилдэг ажилта болсон нярав, архив албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн ажилтан М.Туянад шагналыг гардуулан өглөө. Зөвлөгөөнд оролцогчид төрийн албан хаагчдад хандаж зөвлөмж гаргасан бөгөөд гаргасан уриалгаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ