Бугант тосгоны гамшгийн эрсдэлийн тойм судалгааг зохион байгуулах, үйл явцыг урьдчилан төлөвлөх, орон нутгийн оролцоотой багийг бүрдүүлж чадавхижуулах зорилготой 9 хүний бүрэлдхүүнтэй судалгааны багийг 2021-11-19 өдөр А/45 тоот тосгоны захирагчийн захирамжаар байгуулж судалгааны багийг чадавхижуулах сургалтыг ДЗМОУБ-ын СНХХ-тэй хамтран 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан билээ. Ажлын хэсэг тосгонд урд өмнө нь тохиолдож байсан, тохиолдож болзошгүй байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн тохиолдлыг тойм судалгааны багийн гишүүд орон нутагт олон жил амьдарсан ахмад настнуудтай хамтран гамшигт үзэгдэл болзошгүй аюулын түүхэн зураглал, аюулын матрицаар тодорхойлж тойм судалгаатай болсон.
Бугант тосгоны болзошгүй аюулын төрөл
1. Ой хээрийн түймэр,
2. Объектын түймэр,
3. Үер ,
4. Хүчтэй салхи шуурга зэрэг болзошгүй аюулыг тодорхойлж гаргсан бөгөөд ДЗМОУБ-ын СНХХ 5,153,158 төгрөгний гал түймэр унтраах дараах багаж хэрэгслийг авч өгч орон нутагт хүлээлгэн өглөө.
№ |
Бараа материал |
Тоо хэмжээ |
Хэмжих нэгж |
Нэмэлт тайлбар марк |
1 |
Гал сөнөөгчийн хувцас |
10 |
ш |
Өмд, хүрэм |
2 |
Гал үлээгч |
3 |
ш |
|
3 |
Ойн түймэр унтраах зориулалттай үүргэвчтэй усны сав |
3 |
ш |
19 л |
4 |
Төмөр гар хөрөө |
2 |
ш |
2 хүний |
5 |
Төмөр тасдагч |
1 |
ш |
Цахилгаан |
6 |
Бахь |
1 |
ш |
|
7 |
Хүрз |
10 |
ш |
Газар ухдаг хүрз |
8 |
Дамнуурга |
1 |
ш |
цүнхтэй |
9 |
Усны сав 1 тн |
1 |
ш |
1 тн |
10 |
Арьсан бээлий |
10 |
Ш |
Гал дэмждэггүй бээлий |
11 |
Шүүлтүүртэй маск |
3 |
ш |
нүүрний |
12 |
Олсон шат |
1 |
ш |
10 метр |
Tweet