Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Д.Эрдэнэбулган Багийн засаг дарга буюу тосгоны захирагчаар улиран сонгогдлоо.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 495

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Ерөө сумын 3-р  Багийн Иргэдийн нийтийн хурал болж өнгөрлөө. Хурлаар Багийн Зөвлөлийн дарга сонгох, Багийн засаг дарга буюу тосгоны Захирагчийн сонгуульт жилийн үйл ажиллагааны тайлан, тайланд үнэлэлт өгөх, Багийн засаг даргад нэр дэвшүүлэх, багийн зөвлөлийг сонгох асуудлууд хэлэлцэгдлээ.

Ерөө сумын 3-р багийн Засаг дарга, тосгоны захирагч Д.Эрдэнэбулган хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж хангалттай гэж үнэлэгдлээ.

Мөн  Д.Эрдэнэбулганыг багийн засаг даргад нэр дэвшүүлж танхимд ирсэн нийт сонгогчдын 98,3 хувийн саналаар улиран сонголоо.

Багийн зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн санал хураалтаар

Хуралдааны дарга  Б.Бямбадорж

Гишүүн Д.Эрдэнэбулган /МУЗЗНДНТУТХуулиар шууд орно/

Гишүүн Д.Рэгзэд

Гишүүн Ш.Цэнгэлмаа

Гишүүн Д.Одэрдэнэ

Гишүүн Ү.Жаргалсайхан

Хэсгийн дарга  / МУЗЗНДНТУТХуулиар шууд орно / нар тус тус сонгогдлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ