Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНЫ 1 УЛИРАЛД ХИЙГДСЭН АЖЛЫН ХУРААНГУЙЛСАН МЭДЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 211

Тосгоны Нийгмийн даатгалын алба нь 2022 оны 1 улирлын байдлаар нийгмийн даатгалын санд 107217,58 мян/төгрөгийг санд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй тусгагдсанаас 141982,4 мян/төгрөгийн шимтгэлийг аж ахуй нэгж байгууллаас төвлөрүүлж 132,4%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. 

Мөн 1-3 сард нийт 11 иргэнийг сайн дурын даатгуулагчаар хамруулснаас ажилгүй иргэн - 4, малчин - 7 иргэн хамрагдсан байна. Эрүүл мэндийн хураамжинд 55 иргэний 2596,2 мян/төгрөгийг ноогдуулсан байна.

Нийгмийн даатгалын алба нь давхардсан тоогоор 1311 тэтгэвэр авагчид  өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгвэр, ҮОМШӨ-ний тахир дутуугийн тэтгэвэрт нийт 582918,4 мян/төгрөгийг тэтгэврийн зардалд тавьж, тэтгэмжийн даатгалын сангаас Хөдөлмөрийн чадвар түр алдсан 15 даатгуулагчид 2738,6 мян/төгрөгийг, жирэмсэн амаржсаны тэтгэмжтэй 4 даатгуулагчид 5427,3 мян/төгрөг, 5 даатгуулагчид 5000,0 мян/төгрөгийн оршуулгын  тэтгэмжийг тус тус олгосон байна.

2022 оны 1 улиралд шинээр шимтгэл төлөгч 1 аж ахуй нэгжийг хамруулсан  бөгөөд улирлын байдлаар шимтгэлийн өр авлага үүсгэсэн 2 аж ахуй нэгжийн 8008,2 мян/төгрөгийн авлагад Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ