Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

" Дуулах өдөр-Дуун цэнгүүн" нэртэйгээр Ахмадын өдөр зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 558
Сар бүрийн 25ны өдрийг " Дуулах өдөр-Дуун цэнгүүн" нэртэйгээр Ахмадын өдөр болгон зохион байгуулж ирсэн билээ. 2022.03.25ны өдөр Бугант тосгоны Соёлын төвийн хамт олноос энэхүү өдөрлөгийг зохион байгуулж хүрэлцэн ирсэн ахмадуудын дундаас 5 азтанг тодруулан гарын бэлэг гардуулж, орчин үеийн нийтийн цэнгээнт бүжиг, вальс бүжгийн нэгэн төрөл болох
" Цыган вальс " бүжгийг зааж, уг бүжгийг хамгийн сайн суралцсан хосуудыг шалгарууллаа.
Ирээдүй хойчдоо үлгэрлэл болсон эрхэм хүндтэй буурлууд та бүхний минь...
Өргөө цагаан гэр нь аз жаргалаар дүүрэн байж
Үр хүүхэд ач зээ нар нь өнөр өтгөн энх тунх байж
Хайр энэрэл, буян заяа нь дэлгэрсэн та бүхэн минь
Ертөнцийн наранд ивээгдэж, Есөн үеэрээ жаргаж явах болтугай. Дараа сарын 25ндаа дахин уулзацгаая.

Сүүлд нэмэгдсэн мэдээ