Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Гамшгийн эсрэг дуут дохио орон даяар дуугарлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 362

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 21-ний өдрийн “Дадлага сургууль зохион байгуулах тухай” А/93 тоот захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Дадлага, сургалт зохион байгуулах тухай” албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын 5.1-д заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулж, бэлэн байдлаа хангаж ажиллалаа.

Бугант тосгоны Захирагчийн А/08 тоот захирамж гарч, төлөвлөгөө боловсруулан захирамжийн дагуу албан бичгийг 5 төр төсвийн байгууллага, 16 аж ахуй нэгж байгууллагад хүргүүлэн ажилласан бөгөөд цугларах талбайд нийт 102 хүн ирж, дадлага сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа.

Цугларах талбайг тэмдэгжүүлж, дуут дохиог 3 удаа дуугаргалаа.

1 ДЭХ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:


          “Суу, нуугд, хүлээ” шил цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.

2 ДАХЬ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:
          Толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларсан.

3 ДАХЬ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:


          Захирагчийн албаны хажууд байрлах хүүхдийн талбайд цугларч, холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх дарааллаар зохион байгууллаа.

3 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагт 1-5 дугаар ангийн сурагчдад “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх” Аврагч Мазаалайн зөвлөмж шторкыг үзүүлсэн. Нийт 297 сурагч хамрагдсан.

3 дугаар сарын 23-ны өдөр 13:30 цагт “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлье” сургалтыг 7-12 ангийн 33  сурагчдад зохион байгуулав.

 

3 дугаар сарын 23-ны 12:50  цагт “ Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх”  дадлага сургуулилтыг сургуулийн хэмжээнд зохион байгуулав.  Дунд, ахлах ангийн 261 сурагч хамрагдлаа. Газар хөдлөлтөөс сэрийглэх  дуут дохионы заавраар  ширээ доор орох, цүнх сурах бичиг зэргийг толгой дээрээ тавих, сургуулийн аваарын хаалгаар гарч гадаа жагсах зэрэг команд  хийж гүйцэтгэсэн.

3 сарын 24 ны 15:00  цагт сургуулийн багш, ажилчдад “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлье”  сургалтыг  зохион байгуулав. Нийт 22 багш ажилчид хамрагдлаа.

Яаралтай тусламжийн цүнх


          Яаралтай тусламжийн цүнхэнд байх, байвал зохих зүйлсийн жагсаалтыг иргэдэд таниулах зорилгоор цугларах талбайд бэлтгэж, тайлбарын хамт байршуулж ажиллалаа.

Иргэдэд зар тараах


               Иргэд, олон нийтэд гамшгийн дуут дохионы талаарх зарыг Захирагчийн албаны цахим хуудас, фэйсбүүк хуудас, холбогдох бусад хэрэгслүүдээр түгээсэн.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ