2022,03,21 –ны өдөр Захирагчийн алба, Тосгоны эмэгтэйчүүдийн зөвлөл, Соёлын төвтэй хамтран анхдугаар өдөрлөг, хэлэлцүүлэг, бүтээлч эмэгтэй үзэсгэлэн худалдааг амжилттай зохион зохион байгууллаа.
Нийт эмэгтэйчүүдийн дунд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүн нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирах зорилготой “ХОГ ХАЯГДАЛ, ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭ” сэдвээр асуудал дэвшүүлж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийг нээж Бугант тосгоны Захирагч, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч, аймгийн ИТХ-н төлөөлөгч Ц.Рэгзэдмаа нар нийт эмэгтэйчүүддээ хандаж баяр хүргэж үг хэллээ. Мөн ажлын амжилт, манлайлал, үлгэр дуурайлалаараа тэргүүлсэн эмэгтэйчүүдийг шагнаж урамшууллаа.
“БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ” Үзэсгэлэнд орон нутгийн 18 жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, албан байгууллага, хоршоодын бүтээлч эмэгтэйчүүд хүнсний ногоо, цагаан идээ, гар урлал, талх нарийн боов зэрэг чиглэлүүдээр үзэсгэлэн худалдаанд оролцлоо.
Үйл ажиллагаанд оролцсон бүтээлүүдээс 4 номинаци шалгаруулж тосгоны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
“ТУЖ” сургалтын төвийн захирал, либирал эмэгтэйчүүдийн сангийн сангийн гишүүн н.Ариунжаргал Тосгоны нийт эмэгтэйчүүдэд “ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Төр төсвийн байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчдад МАНЛАЙЛАЛ сургалтыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд зориулж азын сугалаа, урлагын тоглолт зохион байгууллагдлаа. Орон нутгийн хөгжилд- эмэгтэйчүүдийн оролцоо үйл ажиллагаанд оролцсон нийт бүтээлч эмэтэйчүүддээ болон хамтран зохион байгуулсан тосгоны эмэгтэйчүүдийн зөвлөл, соёлын төвийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
Tweet