ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН
ДОХИОГООР АЖИЛЛАХ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ
03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Түгшүүрийн дохио 3 удаа дуугарна.
1 ДЭХ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:
“Суу, нуугд, хүлээ” шил цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.
2 ДАХЬ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:
Толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу.
3 ДАХЬ ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРАХАД:
Та Захирагчийн албаны хажууд байрлах хүүхдийн талбайд цугларч, холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.
Tweet