Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Тосгоны захирагч Д.Эрдэнэбулган Бугант нутгийн казах түмэндээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 194
Эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч байгаа Бугант нутгийн казах түмэндээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлье.
Өдөр шөнө тэнцдэг билэгт энэ өдөр хаврын урь орж, байгаль дэлхий өнгөө засч, амьтай бүхэний сэтгэл сэргэж, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, ах дүү, төрөл садан, найз нөхдөөрөө халуун элгэмсэг яриа өрнүүлж, амар мэндээ мэдэлцдэг сайхан уламжлалтай.
Ахмад буурлууд, түмэн олон Та бүхэн минь сайхан баярлаарай. Ирж буй цагийг дурсамж, баяр хөөр, аз жаргалаар дүүрэн угтах болтугай.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын
төлөөлөгч, Бугант тосгоны захирагч Д.ЭРДЭНЭБУЛГАН

Сүүлд нэмэгдсэн мэдээ