Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгууллагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан тосгоны аварга шалгаруулах цолгүй бөхийн барилдаан тойргоор барилдаж аваргаа тодрууллаа.
Энэхүү барилдаанд 16 бөх тойргоор байрилдсанаас:
1-р байрыг П.Соронзонпүрэв
2-р байрыг Д.Олдохбаяр
3-р байрыг Э.Аззаяа нар тус тус эзэллээ.
Б.Тэмүүжин, К.Арланбек, Ю.Отгонбат нар тусгай байранд шалгарлаа. Уран барилдааны шагналыг Б.Цогтбаяр хүртлээ. Барилдааныг ивээн тэтгэж оролцсон Буян Од ХХК-н хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн Б.Цогтбаяр захиралтай Шаамар Залаа ХХК-ны хамт олон сээр шалгах тэмцээнийг ивээн тэтгэж Захирагчийн албатай хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 15 залуу оролцсоноос Б.Батмагнай 1-р байр, Ц.Баатархүү 2-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Tweet