Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

ХАЛИА ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР ЗАХИРАГЧИЙН АЛБА ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 691

Халиа гэж юу вэ?

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл.
Хөрсний уснаас гадна гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж, хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг мөн халиа гэнэ. 

Халиа нь Монгол орны уулархаг, ус чийгийн нөөц арвинтай газруудад өвлийн улиралд ихээхэн тохиолддог хүйтний гаралтай үзэгдэл гэж мэргэжлийн үүднээс тодорхойлдог ажээ. Цаашилбал халиаг гарал үүслээр нь хөрсний, булгийн, голын, холимог халиа гэж ангилдаг байна. Цэвдэгтэй газар хөрс гадаргаасаа хөлдөх явцад тухайн хөрсөн дэх ус дээр, доороосоо шахагдаж, тэрхүү даралттай ус нь хөлдөлт багатай, сийрэг хөрстэй, чулуулагтай хэсгээр шахагдан гарч хөрсний халиа үүсгэдэг байна. Ийм төрлийн халиа ихэвчлэн уулс хоорондын хөндийн нарийн ширхэгтэй хөрс бүхий цэвдэгтэй газруудад үүсдэг онцлогтой. Түүнчлэн булаг болон голын ус харзлан урсахдаа гольдролынхоо дагуу халиа үүсгэдэг тохиолдол ч бий гэнэ. Хөрсний гүнээс шахагдсан ус булаг болон голын халиатай нийлэн холимог халиа үүсгэх нь ч бий гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Бугант тосгоны Чулуут хэсгийн айл өрхүүдийн  мэдээллийн дагуу Бугант голруу цутгах нэгдүгээр  горхи халиа гүйж айлуудын хашаалуу орж байгаатай холбоотойгоор  экскаватороор халиа нэмэж явах эрсдэлийг бууруулж урсац хэсгийг голоор нь урсгах зорилгоор  гол дундуур нь шуудуу  татах ажлыг Захирагчийн алба тосгоны иргэдтэй хамтран шуурхай  хэрэгжүүлж ажиллалаа. Энэ ажилд Бугант тосгоны иргэн Д.Лхагвадорж өөрийн экскаватор техникээр 1 өдөр ажиллаж шуурхай арга хэмжээ авлаа..  Мөн шатахууны зардалд  Б.Баатархүү-20000 төгрөг, М.Уламбаяр-20000 төгрөг , М.Болдоо-30000 төгрөг, Б.Батжаргал-50000 төгрөг, Б.Хүрэлсүх-50000 төгрөг, Д.Од-эрдэнэ-50000 төгрөг , Б.Ганбаатар-50000 төгрөг , Б.Хишигт-30000 төгрөгний  дэмжлэг тус тус үзүүллээ. Нийт энэ ажилд сэтгэл гарган оролцсон иргэддээ баярласан талархсанаа илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ