
“АЮУЛГҮЙ ГАЛЛАГАА” АЯН
Онцгой байдлын газрын удирдамжаар галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд сурталчилан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилготой “Аюулгүй галлагаа” аяныг зохион байгуулан ажиллалаа.
Бугант тосгонд 890 өрх байдгаас 250 гаруй өрх нь орон сууцанд амьдардаг. Гэр хороолол, байшинд амьдардаг 640 өрхийн 32,8 хувь буюу 210 өрхийн пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн үнэлгээний хуудсын дагуу үнэлж, эрсдлийг тодорхойлсон. Төвийн 1 дүгээр хэсэг, 5н давхрын хэсгийн дарга С.Оюун, Төвийн 2 дугаар хэсгийн дарга Н.Сувдаа, Чулуут 1 дүгээр хэсгийн дарга Ч.Оюун, Чулуут 2 дугаар хэсгийн дарга Н.Амгалан, Өлөнт хэсгийн дарга Н.Эрдэнэбилэг, Хайгуулын хэсгийн дарга Д.Жавзансүрэн, Захирагчийн албаны мэргэжилтэн Г.Маралмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг айл өрхүүдийн пийшин, зуухны аюулгүй байдлын үнэлгээ хийж, иргэдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, бага насны хүүхэд гэмтэхээс сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх талаар ухуулан сурталчилсан.
Пийшин, зуух яндангийн аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээний хуудас бөглүүлсэн 210 өрхөөс
Дүгнээд үзэхэд Бугант тосгоны гэр хороолол, байшинд амьдардаг судалгаанд хамрагдсан айлууд гол төлөв утааны яндангийн дээд амсарт хур тунадасаас хамгаалсан хийц байхгүй, мөн оч баригч байхгүй байна. Пийшин зуух зэргийн бүрэн бүтэн байдал хэвийн, тэсэрч дэлбэрэх болон хялбар гал авалцан асдаг материалаар пийшин халаалт хэрэглээгүй, ханан пийшинтэй айлууд нүх бүхий хаалттай, үнс нурмаа зориулалтын тагтай саванд хөргөж байгаад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаядаг, яндан 70 см-ээс их өндөртэй зэргээр шаардлагатай гэсэн ерөнхий нөхцлүүдийг хангаж байна. Мөн тосгоны хэмжээнд зонхилон мод түлдэг учраас пийшингийн материал шаардлага хангаж байна.
Бугант тосгоны Захирагчийн албаны фэйсбүүк хуудсаар галын аюулгүй байдлын дүрмийг шторк, зурган хэлбэрээр оруулсан. Хандалтын тоо муу байдаг тул голчлон айл өрхүүдээр явахдаа ухуулгын хуудас тарааж, энгийн ойлгомжтойгоор, хүртээмжтэй байдлаар ухуулгын ажлыг зохион байгууллаа. Айл өрхүүд болон иргэдэд нийт 220 ширхэг тараах материал тараасан. Аливаа эрсдлийг тайлбарлан таниулж, зохих хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай хийж хэрэгжүүллээ.




Tweet