Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрөөс 9,957,360 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хяналтын камерийг хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1060

Урин дулаан цагт эцэг эхчүүд хүүхдүүдээ орхин гар аргаар алт олборлох, самар, жимс түүх,  аялал зугаалгаар явах нь ихсэж хүүхдүүдээ хараа хяналтгүй байлгадаг тул гэмт хэрэгт холбогдох,  гэмт хэргийн хохирогч болох , ойн бүс рүү ганц нэгээрээ явж төөрөх, Ерөө, Бугант голуудад  усанд орж  эрсдэх нөхцөл байдлууд үүсдэг. 2018, 2019 оны байдлаар бэлгийн хүчирхийлэл 2, орон байрны, болон дэлгүүр ухах хулгайн гэмт хэрэг 8 гарсан ба эдгээр хэргүүдэд 14   хүүхэд  холбогдсон байдаг.

Мөн  Хавар, зун, намрын  улиралд аялал зугаалгаар болон зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлогч нар, самар, жимс түүхээр гаднаас хүмүүс ихээр ирж суурин хүн ам дээр 1500 гаруй хүн нэмэгддэг тул гэмт хэрэг ихээр гардаг онцлогтой газар билээ.  

Тосгоны хэмжээнд суудлын болон ачааны 569 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог тул авто тээврийн осол аваарт өртөх магадлал өндөртэй байдаг. Архидан согтуурах байдал их согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нар  гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, айлын болон аж ахуйн нэгж байгууллагын  хашаа, хороог дайрах тохиолдол их гардаг эзэн холбогдогчыг олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.


 

Тосгоны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эхчүүд, төр төсвийн болон ААН, байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,   орчныг хянах, Байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, эрсдлийг бууруулах, үйл ажиллагааг баримтжуулах, шуурхай удирдах зорилгоор Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрөөс  9,957,360 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хяналтын камерийг хүлээлгэн өгч суурилууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ