Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

БУГАНТ ТОСГОНД ШАЙБТАЙ ХОККЕЙН ӨСВӨРИЙН ДУНД НАСНЫ УАШ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУГАНТ БАГ АВАРГА БОЛЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1396

Шайбтай хоккейн өсвөрийн дунд насны УАШТэмцээн 2019.02.17-18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Мөсөн гацуур” хоккейн талбай дээр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Бугант тосгоны Захирагч Д.Эрдэнэбулган, МХХ-ны дэд Ерөнхийлөгч С.Батсүх,  МХХ-ны НБДарга н.Батэрдэнэ, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч н.Мэргэн, Сэлэнгэ аймгийн БТСГ-н дарга н.Батмөнх, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар, Засаг даргын орлогч Э.Одгарав, Канад улсын элчин сайдын  төлөөлөгч, Канад улсын дасгалжуулагчдын баг хүрэлцэн ирж оролцлоо. Тэмцээнд 4 багийн 60 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж оролцсоноос

 Б.Алдармөнх дасгалжуулагчтай, Э.Амартөр ахлагчтай Бугант баг түрүүлж аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд болцгоолоо. 2-р байрыг  Улаанбаатар хотын Ананд-эрдэнэ баг, 3-р байрыг  Дархан уул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг тус тус эзэллээ. Тэмцээний шилдгүүдээ тодруулсан бөгөөд

Шилдгийн шилдэг тоглочоор Э.Амартөр \ Бугант  баг \

Тэгш тоглогчоор У.Цэнгэл \ Хөх чононууд баг \

Шилдэг довтлогчоор П.Мөнхмэнд \ Ананд эрдэнэ  баг \

Шилдэг хамгаалагчаар Э.Саяранбек \Бугант баг \

Шилдэг хаалгачаар Б.Батсайхан \Бугант баг \ тус тус  тодорлоо.

Тэмцээнийг Бугант нандин ХХК-н Захирал, МХХ-ны дэд Ерөнхийлөгч С.Батсүх ивээн тэтгэж явууллаа. Тэмцээний үеэр Канад улсын дасгалжуулагчдын баг хүрэлцэн ирж Бугант тосгоны хүүхэд, багачуудад үзүүлэх сургалтуудыг хийж сургалтанд тосгоны 50 –иал хүүхэд хамрагдлаа.Мөн хоккейн хувцас хэрэглэлүүдийг гардуулан өглөө. Тэмцээнийг зохион байгууллахад хамтран ажилласан хоккейн ахмад тамирчид, ЕБСургууль, 19-р цэцэрлэг, Соёлын төв, Ерөө сумын ЗДТГазар, Хоккей сонирхогч иргэддээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ