Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

УРИАНХАЙ СУРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 911

Гахай жилийн билэгт сайн өдөр буюу шинийн 5-нд Монголын урианхай сурын холбооны хүндэт мэргэн Т.Төмөр агсаны нэрэмжит Урианхай сурын нээлттэй тэмцээнийг Цэвээний Готовын ах дүү , үр хүүхдүүд нь зохион байгуулаад 11 дэх жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн тэмцээнийг Бугант тосгоны иргэн Готовын Баянмөнх ивээн тэтгэн амжилттай зохион байгууллаа. Урианхай сурын хөгжилд оруулж байгаа хувь нэмэрийг өндөрөөр үнэлж ахмад настан Ц.Готовыг тосгоны захирагч Д.Эрдэнэбулган хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Уг тэмцээнд 60-аад тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөснөөс 1-р байранд Г.Сансар Бугант, Нямаа Дархан, 2- р байранд Д.Одхүү Бугант, Эрдэнэ- Очир Ерөө, 3- р байранд Батмөнх Ерөө Балдандорж Ерөө, 4-р байранд Батдорж Ерөө Түмэнжаргал Дархан, 5-р байранд Мөнххишиг Бугант, Ганбаяр Дархан нар тус тус эзэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ