
Бугант тосгон 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 9134 тоологдсон бөгөөд Цагаан тохой, Баянгол, Хөвөнгийн хөтөл, Тангуу, Дөхөмийн хөндий, Нам даваа, Ходоод зэрэг газруудад 59 малчин өвөлжиж байна. Эдгээр малчдын өвөлжилтийн байдалтай танилцах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, малчдын санал хүсэлтийг сонсох зорилгоор тосгоны Захирагч Д.Эрдэнэбулганаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан: Үүнд: ЭМТ-ын их эмч Л.Оюунжаргал, вакцинарт сувилагч Я.Баяраа, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахмад Ш.Энхбаатар, Нийгмийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Батсүх, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Болд, Нийгмийн даатгалын байцаагч А.Шинэцэцэг, Байгаль хамгаалагч Т.Гансүх, Ой ангийн техникч, нярав Н.Мягмардулам нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй 2019.01.16-17-ны хооронд 2 хоног ажиллалаа. Энэ жилийн хувьд малчид маань өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангасан төдийгүй энэ өвөл өнтэй сайхан болж байгаа талаар ярьцгааж байна.
Tweet