
Канад улсын Элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар Монголын шайбтай хоккейн холбоо хоккейн спорт хөгжиж байгаа аймаг, сум, дүүргийн өсвөрийн тамирчидад зориулан хоккейн хувцас хэрэгсэлүүдийг тараан өгсний нэг нь Бугант тосгон байсан бөгөөд конькей 24 ширхэг, цохиур мод 22 ширхэг, иж бүрэн хаалгачын хувцас 2 ширхэг, өмсгөл, хамгаалах хэрэгсэл зэргийг явуулсаныг хүлээн авч гардуулан өглөө. Шайбтай хоккейн холбооны ерөнхийлөгч УИХ-н гишүүн Б.Жавхлан, Гадаад харилцаа хариуцсан менежер, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мэргэн нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Tweet