Ерөнхий боловсролын сургуулийн Н.Эрдэнэбилэг багштай 12А ангийн санаачилгаар Тосгоны "гэр бүлийн хамтарсан баг"-тай хамтран өрх толгойлсон эмэгтэй А.Ганчимэгийн муудсан байшинг шинээр барьж өгөх “Дулаан байвал Мянган лан” сайн үйлсийн аяныг өрнүүлэн 2018.10.26- 2018.11.22-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Энэ аянд 5 төр, төсвийн байгууллага, 24 ААН, 40 иргэн, 21 анги удирдсан багш, 534 сурагчид итгэл сэтгэлээр нэгдэн 8528200 төгрөгний 6*7 харьцаатай өвлийн орон сууцыг иж бүрэн тавилгатай тохижуулан хүлээлгэн өглөө. Энэ ажилд гар бие оролцсон сэтгэл зүрхтэй Бугант нутгийхандаа баярласан талархснаа илэрхийлье.
Tweet