Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

БУГАНТ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН АЛБА НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1211

Захирагчийн алба Хууль зүйн яамруу Сэлэнгэ аймгийн ЗДТГ-н хууль зүйн хэлтэсээр дамжуулан удаа дараа хүсэлт хүргүүлэн байж нотариатын үйлчилгээ үзүүлэх эрхтэй боллоо. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх нэг хэсгийг бүрдүүлэн ажиллалаа. Одоогоор 
1. гэрээ, хэлцэл гэрчлэх;
2. итгэмжлэл гэрчлэх;
3. өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
4. баримт бичгийн хуулбарыг гэрчлэх
5. баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажилласан Бугант тосгоны иргэд, Сэлэнгэ аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамцад баярласан талархснаа илэрхийлье. Иргэд хөдөлмөрчид өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.

Сүүлд нэмэгдсэн мэдээ