Манай Бугантын залуус маань нутгаа төлөөлөн Сонирхогчдын аварга шалгаруулах сум дундын волейболын тэмцээнд Модны аж ахуй эрхлэгч байгууллагуудын ивээн тэтгэлэгээр оролцож байгаа билээ. Тэмцээний эхний өдөр манай эрэгтэй эмэгтэй баг тамирчид маань Баянхонгор аймгийн Баацагаан сумын эрэгтэй эмэгтэй багынхантай сугалаа тааран тоглосон бөгөөд хоёр баг маань хоёул ялалт байгуулж тэмцээний гараагаа амжилттай эхлүүлсэн. Харин 2 дахь өдрийн байдлаар эрэгтэй баг маань 1 хожил, 1 ялагдалтай байгаа бол эмэгтэй баг маань хоёр хожилтойгоор тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Тамирчиддааа улам илүү амжилтыг хүсье.
Tweet