Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

МУ-н ууган спортын мастер Ш.Жамъяншаравын нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 976

2017.08.11-12-ны өдрүүдэд МУ-ын волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Шагжын Жамъяншаравын нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 16 дах удаагийн нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Спортын газрын дарга Баттулга, ОУХМ Бямбасүрэн, Спортын мастер анхны шавь Ц.Ганболд, З.Пүрэвжавын гэр бүл, Х.Цэвээнравдан, отгон шавь нар болох Бугант тосгоны 10-н жилийн сургуулийн 1990 оны төгсөгч нар Жавъяншарав агсаны эхнэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд нар 50 гаруй хүн оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаан дээр Ш. Хүрэлбаатар Сагсан бөмбөгийн Спортын мастер, З.Пүрэвжав, Г.Нурбол нар Волейболын дэд мастерийн цол зэргээр шагнагдлаа. Мөн Буян Од ХХК-н Сэлэнгэ аймгийн БТСГ-н хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан байна. 8 байгууллагын 140 гаруй тамирчин оролцсон тэмцээнд Эрэгтэй багуудаас 1-р байр Б.Даваасүрэн ахлагчтай Дархан Элит баг 2-р байр А.Борхүү ахлагчтай Хэрх тосгоны Хэрх баг 3-р байр Д.Норовсамбуу ахлагчтай Бугант Нандин ХХК-ны баг Эмэгтэй багуудаас 1-р байр Г.Жавхлант ахлагчтай Дархан баг 2-р байр Б.Болортуяа ахлагчтай Хүдэр баг 3-р байр Д.Уранчимэг ахлагчтай Жавхлант баг тус тус эзэллээ. Мөн шилдэгийн шилдэгүүдээ тодруулсан бөгөөд Цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Шилдэг дасгалжуулагч Ж.Батсайхан СБ6 баг Шилдэг довтлогч Б.Алтанхуяг Дархан элит Г.Монголжингоо Ерөө Тэгш тоглогч Б.Дашдорж Хэрх Б.Уранчимэг Жавхлант Шилдэг хамгаалагч Д.Номиндалай Бугант нандин А. Эрдэнэчимэг Дархан тус тус шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ