Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Мэндчилгээ

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1334

Мэдээлэл, харилцаа холбооны технологи  улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ шинэ зуунд эрхэм тантай Бугант тосгоныхоо  цахим хуудсаар уулзаж байгаадаа би нэн таатай байна.

МБАА, Толгойтын алтны үйлдвэрээрээ овоглож ирсэн  90 жилийн түүхтэй тосгон маань одоо ч мод боловсруулах үйлдвэрийн суурь баазыг ашиглан мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэн иргэн бүрийг  ажлын байртай , айл өрх бүрийг орлоготой болгох , орон нутгаа хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа билээ. Үүний эхлэл болгож сум болох, хатуу хучилттай замаар  холбогдох ажлуудыг ЗГ, УИХ-д оруулах ажлуудыг Сэлэнгэ аймгаас сонгогдсон эрхэм гишүүдээрээ дамжуулан хийж эхэлж байна.

Тосгоныхоо  хөгжлийн хөтчөөр төр түмний итгэл хүндлэлийг хүлээн сонгогдон  бүрэн эрхийн он жилүүдэд “ХҮНЭЭ ДЭМЖИЖ, ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЬЕ”  эрхэм зорилгоо болгож, төрийн албан хаагчдыг чадваржуулах, хүүхэд залуучуудынхаа сурах, хөгжих боломж нөхцлийг дээшлүүлэх, бодлого шийдвэртээ иргэдийн санал, хүсэлтийг түлхүү тусгах, төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг иргэд олон нийтийн оролцоотойгоор үнэлж дүгнэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгохоор цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэхээр зорьж буй манай аймгийн цахим хуудсаар аялан төрийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой мэдээ мэдээлэлтэй танилцан гэдэгт итгэлтэй байна. Цахим ертөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бугант тосгоны Захирагч Д.Эрдэнэбулган

Сүүлд нэмэгдсэн мэдээ