Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүд зарлагдлаа.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1046

ЗАРЛАЛ

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНЭДСНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 14-НЫ ӨДРИЙН 01 ТООТ ТОГТООЛООР “ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”, “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”, “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ  ДЭМЖИХ ХӨТӨБӨР”,  “МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”, “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”,  “АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”  -ҮҮД 2019, 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУС ТУС  БАТАЛСАН.  ИЙМД ДЭЭРХИ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭДЭЭС ШАЛГАРУУЛЖ ХӨТӨБӨРТ ХАМРУУЛАХ ТУЛ ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИД ХҮСЭЛТЭЭ 2020.03.16-НИЙ ДОТОР ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНД ӨГНӨ ҮҮ.

1 АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР-Т ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД:

  • 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн
  • Үйл ажиллагаа явуулах ажлын байртай, үйл ажиллагаа тогтворжсон байх
  • 5 хүртэл сая төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох.
  • Урьд нь хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаагүй байх

2. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД:

  • Үйл ажиллагаа явуулах ажлын байртай, үйл ажиллагаа тогтворжсон байх
  • 1.0-5.0 хүртэл  сая төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох.
  • Урьд нь хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаагүй байх
  • Хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь эмнэлэг хөдөлмрийн магадлах комиссын шийдвэрээр баталгаажсан байх.

3. АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ  ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД :

  • Өндөр настны тэтгэвэрт гарсан  иргэн байх
  • Үйл ажиллагаа явуулах ажлын байртай, үйл ажиллагаа тогтворжсон байх
  • 3.0 хүртэл сая төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 24 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох.
  • Урьд нь хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаагүй байх

4. МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН МАЛЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД ХАМРУУЛАХ ИРГЭДЭД:

  • 18-45 насны хөдөлмөрийн 2-оос доошгүй гишүүнтэй байх
  • Малгүй болон бог малд шилжүүлснээр 200 хүртэл малтай байх. Малын А дансаар баталгаажсан байх
  • Мал малладаг , малын ашиг шимээрээ амьдардаг байх
  • Өөрийн өвөлжөө хаваржаатай байх
  • 36 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ