Цөөн үгээр

- - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор ахмад багш Г.Эрдэнэтуяа шагнагдлаа - Цагаан сар -2023 хүндэтгэлийн арга хэмжээ

БУГАНТ ТОСГОН ЗӨВ ТУСГАЛ АЯНД НЭГДЛЭЭ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1126

Хүүхдийн хөгжил, хүмүүжил хамгаалалын "Зөв тусгал" аян хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Бугант тосгон нэгдлээ. Эцэг эх, асран хамгаалагч руу чиглэсэн үр хүүхэддээ цаг зөв гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж ярилцаж ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэхэд гол зорилго байсан бөгөөд Бугант тосгоны төрийн албан хаагчид Цэцэрлэг, ЕБСургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд Монголын асрамж халамж хамгаалал нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн, ҮЖИН төвийн дарга Д.Ундраа, Харилцааны гайхамшиг ТББ-н тэргүүн Н.Алтанцоож нар сургалт, лекцүүдийг амжилттай зохион байгууллаа. Энэ сургалтанд 80 гаруй төрийн албан хаагчид, 100 -аад эцэг эхчүүд хамрагдлаа. Энэ арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дэлхийн зөн Монголд ОУБ-н Сэлэнгэ хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ